ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Сайдгүй Ерөнхий сайд

Сайдгүй Ерөнхий сайд

Шинээр томилогдсон Ерөнхий сайд Н.Учрал одоог хүртэл Засгийн газрын бүрэлдэхүүнээ бүрэн тодорхойлж чадалгүй, улс төрийн шийдвэр гаргалт тодорхойгүй байдалд шилжээд байна. Хэдийгээр бодлогын чиглэл, зорилтоо танилцуулсан ч түүнийг хэрэгжүүлэх сайд нарын томилгоо хойшилсоор, гүйцэтгэх засаглалын ажил саатах нөхцөл үүсээд буй.

Ийн удааширч буй нь зөвхөн дотоод тохирооноос гадна УИХ-ын даргын томилгооны асуудалтай шууд холбоотой. Улс төрийн хоёр том шийдвэр нэгэн зэрэг давхцаж, дээр нь эрх баригчдын талцал засаглалын гацалтыг улам гүнзгийрүүлжээ.

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж чадахгүй, бодлогын шийдвэрүүд хойшлох, эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэх эрсдэл бодитоор үүсээд байна. Ялангуяа төсөв, хөрөнгө оруулалт, гадаад хамтын ажиллагаатай холбоотой асуудлууд удаашрах нь бизнесийн орчинд сөрөг дохио болж байгааг эдийн засагчид анхааруулж байна.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна